Монголын гайхамшиг-4
/ХОРГО ТЭРХИЙН ЦАГААН НУУР/
Монгол гэдэг Зоригтон эрчүүд нь зодгондоо чангарч
Зогсоогоороо нөхчдөг зоримог сайхан эх орон
Зогсоогоороо нөхчдөг зоримог сайхан эх орон
Монгол гэдэг саалчин охид нь салхинд ургасан сайхан эх орон
Монгол гэдэг тэнгэр нь цэлмэг тэгш тал нь цэлгэр
Тэнд суугчид нь цэмцгэр тив дэлхийд хосгүй сайхан эх орон
Монгол гэдэг уул нь өндөр ургац нь өтгөн урсгал нь тунгалаг уужим сайхан эх орон..
Монгол гэдэг тэнгэр нь цэлмэг тэгш тал нь цэлгэр
Тэнд суугчид нь цэмцгэр тив дэлхийд хосгүй сайхан эх орон
Монгол гэдэг уул нь өндөр ургац нь өтгөн урсгал нь тунгалаг уужим сайхан эх орон..
За оршил буюу омгорох нь дууслаа одоо та бүхэнд Монголын гайхамшиг-4 толилуулж байна. Энэ удаа та бүхэндээ Архангай аймгийн Тариат сумын нутагт байдаг ХОРГО ТЭРХИЙН ЦАГААН НУУР-ын талаар зурагаар өгүүлье.
Тиймээ энэ бол Монголын гайхамшиг юм.
Хорго хэмээх газар Архангай аймгийн Тариат сумын тєвд оршдог. Хэн ч саатан хоргодом энэхvv vзэсгэлэнт нутгийг 1965 оноос дархан цаазат газрын, 1994 оноос байгалийн цогцолборт газрын зэрэглэлээр улсын тусгай хамгаалалтад авчээ.
Одоогоос 9 мянга орчим жилийн ємнє дэлбэрч байгаад унтарсан галт уул юм гэдгийг манай газар зvйн эрдэмтэд тогтоожээ. Өєрєєр хэлбэл энэ нь манай орны унтарсан галт уулуудын дотроос хамгийн сvvлд унтарсан галт уул тєдийгvй жаахан хэтрүүлбэл уур нь савсаж байгаа “шинэхэн” уул.
Хорго уул нь далайн тєвшинєєс дээш 2240 метрийн єндєр бєгєєд Хорго уулаас оргилон гарсан халуун хайлмал бодис магма нь газрын уруу даган зvvн тийшээ Суман, Чулуут голын хєндийгєєр зуугаад километр урссан байдаг. Энэ замаар барагцаалбал 10-20 километр єргєн хєндийгєєр урссан магма нь 40-50 метр зузаан хvрмэн чулуун хучилга болон царцсан байж магад гэж эрдэмтэд таамагласан байдаг.
Мөн Хоро уулыг 2 удаа дэлбэрсэн гэж ч ярилцдаг. Уулын тогооны амсар нь 50 градус орчим налуу, 100 орчим метр гvнзгий 300-400 метр диаметртэй дугуй хэлбэртэй. Хоргын тогоон дотор нь сандал, ширээ шиг том том хvрмэн чулуу ундуй сундуй хєглєрч байдаг учир явахад бэрхтэй. Тогоон дотор зєвхєн баруун талаас нь л маш болгоомжтой орж болно. Хорго уулаас урагш зургаан километр орчимд Суман голын зvvн гар талд Тариат сумын тєвєєс баруун урагш 3 орчим километр зайтай газарт чулуун гэр гэж сонирхолтой vзмэр бий. Буцлан урсч явахдаа халуун хайлмал магмын хєєс царцан хагарч 170 орчим сантиметр єндєртэй хvрмэн чулуун гэрийн “тооно”, “vvд” бий болгон тогтсон нь энэ. Ийм чулуун гэр манай бусад унтарсан галт ууланд байхгvй.
Хоргын єєр нэг гайхамшиг бол тэндхийн хvрмэн чулуун гадаргын завсар зайд ургасан намхан загзгар хуш модны самар болон бусад жимс нэн элбэг байдаг явдал. Бас хvрмэн чулуунд агуй хонгил элбэг. Хорго уулаас 20 орчим километрт Босгын, Хярын, Сугын тогоо гэж гурван унтарсан галт уул бий. Босгын тогоо нь баруун хойшоо сэтэрсэн боловч ёроолдоо нууртай. Хорго орчмын шаврын царам уулаас туйлын ховор, дээд зэргийн эрдэнийн чулуу алмаз олдсон. Тэрийг нь дээхэн үед Зөвлөлт холбоот улс ашиглаж байсан гэдэг
Тайхар чулуу
Тайхар чулуу
Эрт дээр цагт аварга том могой худагнаас гарч ирэн хүн амьтныг алж идэн, газар нутгийг сүйрүүлж ган гачиг, өлсгөлөн зовлон бий болжээ. Нутгийн ард түмэн улсын сайн бөх, аварга биет Бөхбилэгт гэгчид хэл хүргүүлж аварга том могойг дарж, аюулаас өөрсдийг нь аврахыг хүссэн байж. Бөхбилэгт бол маш тусч өрөвч сэтгэлтэй хүн байсан тул ард иргэдийг аюулаас аврахын тулд аль байдгаараа яаран гэрээсээ гарчээ.
Ингээд Булган уулын чулуунуудаас нэг томоохон чулуу булгалаад үүрч могойн зүг рүү явлаа. Чулуу түүний хувьд ихэд хүнд байсан тул замдаа амарч нэгэн уулан дээр сууж амрав. Түүний суусан уул нь сандал шиг дөрвөлжин оройтой тул Алтан Сандал гэж нэрлэжээ. Ингээд чулуугаа аваад босохдоо газар тулж шүү шаа гэж уулга алдсанд тэр тал газрыг Шүү Шаа тал гэж нэрлэх болов.
Гараараа газар тулсанд тэрхүү тулсан гарынх нь хурууны мөрөөр 5 хэсэг уул үүсчээ. Тэр 5 уулыг 5 тээг гэж нэрлэв. Ингээд сайн эр Бөхбилэгт могой гарч ирсэн худган дээр очиж могойтой хэдэн өдөр ноцолдсоны эцэст ялан дийлж могойн толгой дээр өнөөх авчирсан чулуугаа дарсан нь өнөөх алдарт Тайхар чулуу юмсанжээ.
Гэтэл могой чулууны дороос гарах гэтэл Бөхбилэгт овсгойлон өөрийн хайртай нум сумаа чулуун дээр нь тавьсанд могой хөдлөхөө байв. Өндөр газраас Тайхар чулууны дээр нум сум харагддаг гэлцдэг. Гэтэл бас могой маш урт, сүүлээрээ хүмүүсийг ороолгож алаад байсан тул Бөхбилэгт нэгэн уулын оройг аваачиж сүүлэн дээр нь тавьсанд могойн аюул дуусч ард иргэд үхэл мөхлийн аюулаас аврагджээ. Тэрхүү жижиг уулын орой нь Тайхар чулуунаас 5 км зайд орших бөгөөд Сүүл толгой нэртэй болжээ. Энэ бүх газрууд одоо Архангай аймгийн Ихтамир суманд оршдог юм.



No comments:
Post a Comment