Monday, November 25, 2013

Гадаад хэл сурах зөвлөмж

44. Ярины нууц гэдэг бол амаа зогсолтгүй хөдөлгөн, өөрт хэрэгтэй бүхнийг хэлэх. Амны булчингуудаа өвдөтөл нь дахин давтах. 
45. Ярианы чадвар сайжирсанаар бичгийн чадвар сайжирна. 
46. Өдөрт 1-2 өгүүлбэрийг Англи - Монгол, Монгол - Англи гэх мэтээр хөрвүүл. 
47. Хэдийгээр үгийн сан бага, ерөөсөө орчуулж чадахгүй байсан ч тасралтгүй хуулан бичих нь танд тустай. Ядаж гар тань эвэлнэ. Үг үсэг танил болно. 
48. Тооны тухайд тасралтгүйгээр тоогоо дараалуулан унших хэрэгтэй. 
49. Өөртөө хэрэгтэй хэсэг бүлэг хэллэг, өгүүлбэрийг тогтоон хэрэглэх орчныг нь бодож төлөвлө. 
50. Шинэ үгийг зөв дуудан дуудлага болон бичлэгийн хоорондын ялгааг нарийн мэдрэх нь таныг үг
тогтооход тусална. 
51. Үгийг дангаар нь цээжилснээс аль болох олон өгүүлбэр цээжил. Өгүүлбэрийг цээжлэхийн тулд өгүүлбэрийн бүтэцийг нь сайн ажиглан тогтоо. Ерөөс англи хэлний гол нууц өгүүлбэрийн бүтэцэд байдаг. 
52. Шинэ үг гарч ирэхэд яаран толь шүүрэн авах хэрэггүй. Магадгүй тэр үгийг урьд өмнө нь чи мэддэг байсан байж болно. Мөн чиний мэддэг үгнүүдийн хувирсан хэлбэр байж болно. Эргэн санахыг хичээ. Үнэхээр мэдэхгүй гэсэн үедээ толь ашигла.

No comments:

Post a Comment