Monday, November 25, 2013

Зүрх чинийх

Яаруулахгүй

Надад итгэ

Хайртай хүндээ

Хайр яагаад

Англи хэлээ хэрхэн сайжруулах вэ

эрхэн Англи хэлээ сайжруулах вэ? арга, зөвлөмж

180 english learnЭнэ сэдэв маш их эрэлттэй асуулт ба хувь хүн юу хүсэхээс хамаарч нилээд хэдэн төрөл болдог зүйл. Учир нь хэлний мэдлэгээ маш хурдан (шаардлагатай учраас гурилдах) дээшлүүлэх үү?, дүрэм ёсоор нь үзэх үү?, яриагаа сайжруулмаар байна уу?, сонсголоо юу? эсвэл уншиж ойлгох чадвараа юу? гэх мэт. Жишээ нь миний хувьд анх сонирхож байх хугацаанд найз нартайгаа баяртай, юу байна гэх мэт ойр зуурын хэрэглээнд сонирхож байсан бол хүний нутагт оюутан болж очисон цагаас эхлэн лекцийг сонсож ойлгох, хичээлийн материалыг уншиж ойлгох гэсэн хоёр зүйл нэн түрүүнд шаардагддаг байсан. Мэдээж хүмүүстэй хазгай муруй ярих хэрэг гардаг ч хүссэн хүсээгүй орчиноосоо сурчихдаг харин дээр дурьдсан хоёр чадвар оюутан хүнд илүү чухал байлаа. Үүний дараа магадгүй ярих хэрэг илүү гарах болов уу.

Гадаад хэл сурах зөвлөмж

44. Ярины нууц гэдэг бол амаа зогсолтгүй хөдөлгөн, өөрт хэрэгтэй бүхнийг хэлэх. Амны булчингуудаа өвдөтөл нь дахин давтах. 
45. Ярианы чадвар сайжирсанаар бичгийн чадвар сайжирна. 
46. Өдөрт 1-2 өгүүлбэрийг Англи - Монгол, Монгол - Англи гэх мэтээр хөрвүүл. 
47. Хэдийгээр үгийн сан бага, ерөөсөө орчуулж чадахгүй байсан ч тасралтгүй хуулан бичих нь танд тустай. Ядаж гар тань эвэлнэ. Үг үсэг танил болно. 
48. Тооны тухайд тасралтгүйгээр тоогоо дараалуулан унших хэрэгтэй. 
49. Өөртөө хэрэгтэй хэсэг бүлэг хэллэг, өгүүлбэрийг тогтоон хэрэглэх орчныг нь бодож төлөвлө. 
50. Шинэ үгийг зөв дуудан дуудлага болон бичлэгийн хоорондын ялгааг нарийн мэдрэх нь таныг үг

Хэл сурах зөвлөмж

ГАДААД ХЭЛ СУРАХ ЗӨВЛӨМЖ САНАЛ БОДОЛ Авах хүнд ганц үгч тусыг өгнө Хаях хүнд мянган үгч тусыг эс үзүүлнэ.
Хамгийн шилдэг арга Олон хүн гадаад хэл сурах хамгийн шилдэг арга юу байна гэж эрэлхийлдэг. Энэ нь зүйн хэрэг юм. Гэвч гадаад хэл сурах хамгийн шилдэг арга бол зөвхөн танд л байгаа. Гадаад хэлийг сурахад шаргуу хөдөлмөр, ухамсартай үйл ажиллагаа, гадаад хэлийг сурах чин хүсэл эрмэлзэл, тэвчээр хатуужил чухал.

Сургамжит өгүүллэг


Нэг залуу томоохон компанийн менежерийн ажилд орохоор ярилцлаганд оржээ.
Компаний захирал залуугийн танилцуулга бичиг баримтуудыг судалж байснаа 

-Сурч байх явцдаа ямар нэгэн тэтгэлэгт хамрагдаж байсан уу?
-Үгүй.
-Аав чинь төлбөр төлдөг байсан уу?
-Үгүй. Аав минь намайг нэг настай байхад өөд болсон. Ээж л төлдөг байсан.
-Ээж чинь юу эрхэлдэг хүн бэ?
-Насаараа гэрээрээ хүмүүсийн хувцас угааж мөнгө олдог.
Захирал залуугийн булбарай зөөлөн цэвэрхэн гарыг хараад:
-Та ээждээ хааяа тусалдаг уу?
-Үгүй ээ. Ээж минь намайг сайн сур, хичээлдээ анхаар л гэдэг юм.
-За тэгвэл өнөөдөр хариад ээжийнхээ гарыг угааж өгөөд, маргааш ирээрэй... гэлээ. Залуу ч ажилд орох магадлал өндөр байна даа хэмээн баярлаж, орой ээжийгээ гарыг тань угааж өгье гэхэд гайхсан ээж нь санаа зовонгуй гараа өглөө.
Ээжийнхээ гарыг угааж зогсохдоо залуу анх удаа л ээжийнхээ гарыг ямар их үрчлээтэй, шарх сорвиор дүүрсэн болохыг анзааран нулимс унагалаа. Энэ л хоёр гар миний төлөө зүтгэж, энэ л хоёр гараар миний ирээдүй төлөгдсөндөө гэж бодохоос өр эмтрэн, залуу тэр өдөр үлдсэн бүх хувцсыг нь ээждээ угааж туслаад, шөнөжин нойр нь хулжсаар өглөө нь залуу захирал дээрээ очлоо.

Элсэн чулуу

Элсэн чулуу (сургамжит өгүүллэг)

Нэгэн жинчний зүүдэнд цагаан сахалтай өвгөн орж иржээ. Тэгээд "маргааш замдаа таарсан элсэн чулуу болгоныг цуглуулаарай. Нэг талаараа чамд таалагдах ч нөгөө талаараа бас чи харамсах болно" гэжээ. Жинчин өглөө сэрээд зүүднийнхээ учрийг тайлж чадсангүй. Гэвч замдаа таарсан элсэн чулуунуудыг түүхээр шийджээ. Хэсэг түүгээд залхуу нь хүрэхээр нь түүхээ болив. Маргааш  нь харин нөгөө түүсэн чулуугаа хартал алмаз болон хувирсан байлаа. Үнэхээр их баярласан боловч ихийг түүгээгүйдээ харамсжээ.
Ямар нэгэн зүйл хийж байхдаа хэнд хэрэгтэй юм гэж битгий бодож байгаарай. Хүний сурсан зүйл хэзээ нэг өдөр хэрэг болдог учраас энэ өгүүллэг ч хэзээ нэг өдөр хэрэг болно гэж итгэж байна.