Monday, November 25, 2013

Элсэн чулуу

Элсэн чулуу (сургамжит өгүүллэг)

Нэгэн жинчний зүүдэнд цагаан сахалтай өвгөн орж иржээ. Тэгээд "маргааш замдаа таарсан элсэн чулуу болгоныг цуглуулаарай. Нэг талаараа чамд таалагдах ч нөгөө талаараа бас чи харамсах болно" гэжээ. Жинчин өглөө сэрээд зүүднийнхээ учрийг тайлж чадсангүй. Гэвч замдаа таарсан элсэн чулуунуудыг түүхээр шийджээ. Хэсэг түүгээд залхуу нь хүрэхээр нь түүхээ болив. Маргааш  нь харин нөгөө түүсэн чулуугаа хартал алмаз болон хувирсан байлаа. Үнэхээр их баярласан боловч ихийг түүгээгүйдээ харамсжээ.
Ямар нэгэн зүйл хийж байхдаа хэнд хэрэгтэй юм гэж битгий бодож байгаарай. Хүний сурсан зүйл хэзээ нэг өдөр хэрэг болдог учраас энэ өгүүллэг ч хэзээ нэг өдөр хэрэг болно гэж итгэж байна.

No comments:

Post a Comment